Судлаачын хараат бус байдал

Монголыг яагаад сонирхож эхлэх болсон талаар 2014 оны үеээс хүмүүс надаас илүүтэйгээр асуух боллоо. Миний хувьд эрдэм шинжилгээ болон  өөрийн-сонирхолдоо хөтлөгдөж, орчин үеийн Монголын болон ялангуяа ирж буй 2016 оны сонгуулийн дүн шинжилгээнүүдийг хараат бусаар хийдэг гэдгээ тайлбарлах нь зөв гэж үзлээ.  Би өмнө нь Монголыг яагаад сонирхох болсон тухай бичвэр хийсэн бөгөөд түүн дээр нэмээд өөрийн бие даасан байдлаа тайлбарлаж байгаа юм.

Судлаачын эрх чөлөө бөгөөд Мэргэжлийн хараат бус байдал

Би бол дархлаатай (tenured) дэд профессор.

Энэ нь юу гэсэн үг вэ?

“Дархлаа” гэдэг нь хялбараар ойлгоход (хэдийгээр хуулийн дагуу өөр ч) би энэ албан тушаалаа тэтгэвэртээ гартал хадгална гэсэн үг. Ямар нэгэн аймшигтай муухай зүйл хийх эсвэл өөрийн үүрэг хариуцлагыг биелүүлээгүйгээс бусад тохиолдолд сургууль намайг ажлаас халах боломжгүй юм. Илүү нэмэлт тайлбар хүсвэл та бүхэнд Wikipedia entry сонирхолтой байна байх.

Яагаад сургууль професортоо дархлаа тогтоодог вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэхүү дархлааны систем нь Их сургуулиудын үүсэн батжих явцтай хамт хувьсан өөрчлөгдөн ирсэн бөгөөд эрдэм шинжилгээний эрх чөлөөт байдлыг хамгаалах хэд хэдэн бамбайны нэг нь юм. Мөн ингэснээрээ их сургуулиуд (ямар ч байсан хойд америкд институчлэгдсэн Европ үүсэлтэй сургуулиудын хувьд) тухайн судлаач өөрийн судалгааны сонирхлыг дагаснаар “ер бусын” нээлтийг хийх боломжтой гэдгийг таньж зөвшөөрсөн хэрэг юм. Хэдийгээр өөрөөсөө бусдын дэлхий ертөнцийг ойж ухаарах тодорхой өнцөг нь буруу байна гэж харах эрдэмтэн болгон зөв биш ч үе үе цоо шинэ тайлбарыг, ойлголтыг гаргаж тавих судлаачид байдаг. Тэрхүү судлаач нь өөрийн эрдэм шинжилгээний эрх чөлөөт байдлаар хамгаалагдаж өөрийнхөө судалгааг цааш нь үргэлжлүүлэх бүрэн боломжтой болдог.

Дархлаа хэрхэн олгогддог ба энэ нь юу гэсэн үг вэ?

Энэ баталгаат байдал болон мэргэжлийн хараат бус байдлыг хэрхэн олж авах вэ? Канадын хувьд ихэнхдээ судлаачдыг (миний судлаач хэмээн гэршдэг нийгмийн судалгааны салбарт) Докторын зэргээ (PhD) хамгаалахын өмнөхөн эсвэл дөнгөж хамгаалахад нь ажилд авдаг. Докторын зэрэг хамгаалахад маш олон төрлийн шалгалтыг өөр өөр институтууд хийдэг бөгөөд зарим тохиолдолд гадны шалгагч (өөрийн танхим, цаашлаад сургуулиас гадна) мөн тухайн судлаачид зөвлөж байсан профессорууд ордог гэдгийг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр, туслах профессор (assistant professor) болоход дор хаяад PhD байх хэрэгтэй.

Ерөнхийдөө туслах профессорууд гурван жилийн гэрээтэйгээр ажлаа эхэлдэг. Гурван жилийн гэрээ дуусахад гүйцэтгэлийг үнэлсэний үндсэн дээр гэрээ дахин гурван жилээр сунгагдана. Ингээд зургаан жилийн дараа туслах профессор  дараагийн шатны албан тушаал болох дэд профессор болон судалгааны дархлаатай болох хүсэлт гаргана. Энэхүү зэрэг дэвшүүлэх болон дархлаа олгох явц нь тухайн хүсэлт гаргагчийн судалгаа, (судалгааны зохиол бүтээл ихэвчлэн бусад зүйлсээсээ тэргүүлэх ач холбогдолтой байдаг) хичээл заах арга барил, мөн сургуулийн үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр зэргийг  үндэслэн  шийдвэрлэнэ. Тус үнэлгээнүүдийг тухайн туслах профессорын тэнхэм (жишээ нь миний хувьд Бритиш Колумбын Их Сургуулийн Ази Судлалын Хүрээлэн) хийдэг. Тус хэлтэс нь Факултетийн түвшинд санал оруулах бөгөөд (миний хувьд Хүмүүнлэгийн ухааны факультет) факультет нь сургуулийн зөвлөлд санал оруулана. Ингээд сургуулийн зөвлөл сургуулийн ерөнхийлөгчид санал оруулах бөгөөд ихэнхдээ сургуулийн ерөнхийлөгч эдгээр саналуудыг зөвшөөрдөг. Энэ явц нь бүхлээрээ жил гаруй хугацаанд үргэлжлэх бөгөөд үр дүнд нь судалгааны дархлаатай зэрэг олгогдох бөгөөд хэрвээ тухайн зэрэг горилогч тэнцээгүй бол өөр салбарт ажил хайх хэрэгтэй болдог.

Энэхүү урт хугацааны үйл явц нь маш олон талын шалгуур үзүүлэлтийг хамардаг. Жишээ нь ахлах профессорууд туслах профессоруудыг дарамтлан, өөрсдийн загварыг хүлээн зөвшөөрүүлэх зэргийг давтахгүй байх үүднээс   тухайн хэлтэс тэнхэмээс гадна зөвлөлийг   оролцуулдаг. Мөн зэрэг нэмэхэд  тавигдах үнэлгээний  шалгуур үзүүлэлтүүд нь нилээд ерөнхий байдаг, гэхдээсудалгаа, заах арга зүй (багшлах арга барилын үнэлгээ болон дипломны дараах сургалтын арга зүйч гэсэн зүйлс багтана) мөн үйлчилгээний хувьд тухайн нэр дэвшигчийг ямар зүйлүүд дээр анхаарал хандуулах  хэрэгтэй талаар  шинэ санаа болж байдаг.

Эцэст  нь, надтай адил азтай нэр дэвшигч судалгааны дархлаатай болох бөгөөд баталгаатай ажил болон сонирхсон сэдвээ сонгон судлах эрх чөлөөг олж авна. БКИС-ийн хувьд жил болгон нэмэлт үнэлгээ хийж цалингийн нэмэгдэл,  дэд болон бүрэн профессоруудын холбооноос урамшуулал авах боломжтой бөгөөд мэрит нэмэгдэл цалингүй байсан ч тухайн дэд профессор тэтгэвэрт гартлаа өөрийн ажилаа хадгалан үлдэх боломжтой байдаг.

Ялангуяа эрдэм шинжилгээний болон судалгааны агуулгын хувьд энэ бүтэц нь судлаач багшийг судалгаа, онолын чиг хандлага мөн судалгааны арга зэргийг сонгоход төсөөлж болох бүх дарамтнаас хамгаалсан байдаг. Декан, Провост эсвэл Ерөнхийлөгч ч бай надтай миний судалгааны талаар чөлөөтэй ярилцах боломжтой ч (мэдээж би судалгааныхаа талаараа санал солилцохдоо туйлын баяртай байна шүү дээ) тэд надад юуг судлах талаар хэлэх боломжгүй юм. Тиймээс, Монголын талаарх миний сонирхол түүнтэй холбоотойгоор аливаа сэдвийг нөгөөгөөс илүүд үзэн судлуулахад залах эсвэл аль нэг өнцгийг барих “ард нь байдаг хүн” болон “босс” гэсэн хүн миний хувьд байхгүй.

Санхүүгийн ашиг хонжоо

Хөрөнгө оруулалт

Судлаач багшийн хувьд хэдийгээр боломжийн цалин авдаг ч хувиасаа хөрөнгө оруулахах хэмжээний хангалттай биш байдаг. Тиймээс надад Монголд болон аль нэгэн улсад ямар ч компанид санхүүгийн хувь ноогдол байхгүй.

БКИС-ийн тэтгэвэрийн сан нь олон төрлийн компани болон санхүүгийн портфолиод хөрөнгө оруулдаг бөгөөд Монголын уул уурхайн салбартай холбоотой байж болох хэдий ч түүнд би ямар нэгэн байдлаар нөлөөлөх огт боломжгүй байдаг бөгөөд яг үнэндээ миний тэтгэвэрийн мөнгө хаана хөрөнгө оруулалттай байгааг би мэдэхгүй.

Зөвөлгөө үйлчилгээ

Монголын улс төрийн өөрчлөлт болон уул уурхайн бодлогын талаарх миний мэдлэг, ойлголт зэрэг нь зарим нэг хувь хүн болон тодорхой компаниудад хэрэг болж надад ашиг хүртээсэн. Энэ бага хэмжээний зөвлөх үйлчилгээг улс төрийн ойлголт, өөрчлөлт болон хувьсал зэргийг тооцон мэдэхийг хүссэн санхүүгийн хөрөнгө оруулагч нарт хийсэн. Мөн энэхүү оролдлогодоо тооцож болох улс төрийн болон бусад эрсдлийг оруулсан бөгөөд эдгээрийн заримд нь төлбөр авсан.

Би 2018 онд өөрийн шавь нар болох Д.Бямбажав, Ж.Мэндээ нартай хамтран Бодлогын Инновацийн Хүрээлэнг байгуулсан юм. Бид тус бүрээ болон хамтдаа хөгжлийн бодлогын чиглэлээр төлбөртэй зөвлөх үйлчилгээний төсөл хэрэгжүүлдэг. Эдгээр нь Монгол улсын хөгжлийн өнөөгийн байдал, сорилт, боломжуудын талаарх үнэлгээ, дүгнэлт хийхэд чиглэдэг. Түүнчлэн, бид хөрөнгө оруулагчдад Монгол улс дахь хөрөнгө оруулалтын боломж, сорилт, улс төрийн эрсдэлийн талаар зөвлөгөө өгөх төсөл хэрэгжүүлж байсан. Эдгээр төслүүд нь энэ блог дээр миний бичиж буй нийтлэл, дүн шинжилгээний хараат бус байдалд ямар нэгэн нөлөөлөл байхгүй юм. Миний бичиж буй нийтлэлүүд харилцагч байгууллага, хувь хүнтэй холбоотой асуудлыг хөндөх бол би олж болох орлогоос илүү өөрийн дүн шинжилгээний хараат бус байдлыг нэгдүгээрт тавьдаг. Энэ зарчим таалагдахгүй бол биднээс зөвлөх үйлчилгээ авах шаардлагагүй л гэсэн үг юм. Би ямар нэгэн байгууллагын хөрөнгө оруулалт, худалдан авалт, стратегитай холбоотой шийдвэр гаргадаггүй болно. Бид зөвхөн мэдээлэл, дүн шинжилгээг л танилцуулдаг.

Бусад санхүүжилт

Миний бие Монголруу хийсэн олон айлчлалууд болон судалгааны ажлуудаа гүйцэтгэхэд цөөнгүй удаахувь хүн, компани, сан хөмрөг болон засгийн газруудаас санхүүгийн дэмжлэг босгох хувь тохиож байсан..

Хамгийн том санхүүжилт нь миний 2008 онд БКИС-д зохион байгуулсан бага хурал бөгөөд түүнээс “Монголын Ардчилалын Өөрчлөлт” (орч Change in Democratic Mongolia) гэсэн ном гарсан юм. Авсан санхүүжилт маань тухайн хуралтай холбоотой  оролцогчдын байр, хоол болон туслах судлаач нарын зардалд зарцуулагдсан болно. Үүнээс гадна Канадын Засгийн Газраас бага хэмжээний санхүүжилтыг зөвөлгөөн, бага хуралд оролцох зориулалтаар авч байсан.

Санхүүгийн тусламж

Би БКИС дэх Монголтой холбоотой үйл ажиллагааг дэмжих өргөл, хандив болон бусад төрлийн дэмжлэгүүдийг хүлээн авахдаа туйлын баяртай байх болно. Тухайн дэмжлэг нь зүй зохистойгоор зарлагдан мэдэгддэг (болон мэдэгдэх) ба тухайн мэдэгдэлд санхүүжилтийн эх үүсвэрийг оруулдаг (болон оруулах) болно.

Миний мэргэжлийн хараат бус байдал нь мөн адил БКИС хувьд институцийн түвшинд байдаг гэдгийг анхааралдаа аваарай. Хэрвээ Монголын үйл ажиллагаанд зориулсан их хэмжээний хандив орж ирлээ гэхэд зөвхөн бүх судалгааны шийдвэрүүд их сургууль дээр гаргана гэсэн нөхцөлтэйгөөр л зөвшөөрөгдөх жишигээр явна. Ер нь тухайн донор хандиваар дамжуулан үйл ажиллагааны чиглэлийг л тавихаас биш тодорхой үйл ажиллагааг эрхэмлэх эсвэл сонгодоггүй. Жишээ нь хэн нэгэн орчин үеийн Монголын талаар өөр нэгэн бага хуралд хандив өгье гэж бодоход хэдийгээр сэдэв нь байлаа ч тухайн хуралд тавигдах илтгэл нь судалгаанд хөтлөгдсөн байх бөгөөд хандивлагч тодорхойлохгүй.

Товчхондоо …

Би  Монголтой холбоотой судалгааг дэмжин орж ирсэн санхүүгийн олзны нөлөөнд ороогүй бөгөөд цаашид ч орохгүй гэдгээ бат итгэлтэйгээр зарлаж байна.

Улс төрийн хараат бус байдал

Улс үндэстэн

Би тагнуул биш.

Би тагнуултай зохиол уншиж, тагнуулын кино үзэх дуртай мөн нэгэн цагт хүйтэн дайны тагнуулын халуун өлгий болсон би (Баруун) Бэрлинд өсөж ,том болсон.

Гэвч би Герман ч бай, Канад ч бай аль ч засгийн газарт үйлчилдэггүй. Тэр бүү хэл Монголын Засгийн газарт ч үйлчилдэггүй, хэдийгээр Монголын талаарх миний бадрангуй сэтгэл болон үйл ажил маань хэн нэгэнд би Монголд үйлчилдэг мэт итгүүлж магадгүй.

Харамсалтай ч гэх үү (энэхүү тагнуултай зохиол шимтэн уншигч болох миний биед) аль ч засгийн газар намайг ямар ч түвшиний тагнуулын ажилд авах оролдлого хийгээгүй болно.

Улс төрийн намууд

Миний бие Монголын улс төрийн намуудаас алийг нь ч идвэхитэй дэмждэггүй. Мөн хаана ч ямар нэгэн намын гишүүнчлэл байхгүй бөгөөд идэвхитэйгээр дэмждэггүй. Миний улс төрийн чиг хандлага илүү социал ардчилсан талруугаа байдаг хэдий ч Монголын улс төрийн тавцанд энэ чиг хандлага таарамж муутай байдаг.

Би Монголын улс төрийн намын идэвхитэн болон гишүүдийг мэддэг бөгөөд тэдэнтэй улс төрийн талаар ярилцах дуртай байдаг. Мөн засгийн газар болон намын гишүүд засгийн газарт чухал албан тушаалд байх хүмүүстэй харилцаатай байдаг бөгөөд цаашид ч харилцаатай байх болно.

Мэдээж, зарим улс төрийн идэвхитэнүүд тухайн нэг намд бусад намуудаас ашигтай байр суурь илэрхийлүүлэх гэж ятгадаг (мөн цаашид ч гарах байх). Мөн, иймэрхүү улс төрийн маргаан, ятгалтанд орж байсан бөгөөд цаашид ч ийм зүйл тохиолдох байх гэж бодож байна. Гэхдээ би намын холбоо сүлбээ, тухайн намын холбоо нөхөрлөл зэргээс илүүтэйгээр тухайн ятгалагын үнэ цэнэ, баримтад суурилсан байдал зэргийг харж шийдвэрээ гаргадаг гэдэгт итгэлтэй байна.

Монголын улс төрийн талаар зарим бодол

Би Монголын улс төрийн өөрчлөлт шилжилтийн талаарх коммэнтдээ төвийг сахих гэж мэрийдэг.

Миний бие мөн Монголыг илүү бодит үндэслэлтэй улс төрийн мэтгэлцээн болон илүү баримтад суурилсан бодлогуудаас үр өгөөж хүртэнэ гэж итгэдэг. Гэхдээ энэ үзэл маань улс төрийн бүхий л хүрээнд хамрах бөгөөд энэ нь улс төрийн намаар харах гэхээс илүүтэй улс төрийн процессын зүгээс нь харах явдал юм.

Би хувийн ашиг хонжоог бусдын зовлонгоор олдог авилгын талаар маш бага ойлголттой. Ийм зан хандлага нь тухайн улс төрч ямар өнгөтэй байхаас хамаарахгүй надад маш өрөвдөлтэй санагддаг.

Мөн тухайн улсад ашигтай болоналдагдалтай байхаас үл хамааран  улс төрийн маневрын давуу тал олох гэж хийдгийг дэмждэггүй. Хэдийгээр мэдэхгүй ч Монголд асар их боломж байгаа гэдгийг мэдрэхээс гадна мэдэхМонголын талаар нэмж сурах оролдлогыг сонирхолтой болгодог. Хэрвээ зөвхөн  … гэх хандлага орчин үеийн Монголд маш олон байдлаар таарах юм шиг. Ялангуяа улс төрийн хувьд нэн таарна.

Улс төрийн намын чиг хандлагаас хамаарахгүйгээр эрх мэдлийг улс төрийн ашиг сонирхлын хувьд урвуулах ашиглах явдал нь засаглаж байгаа намд, засгийн газрын гишүүдийн дунд тохиолдох нь илүү байдаг. Тиймээс ч би сөрөг хүчнээс илүүтэйгээр эрх барьж буй засгийн болон засгийн бодлогоос өө харах нь илүү байдаг.

Товчхондоо …

Би улс төрийн хувьд төвийг сахин улс төрд нөлөөлөхгүйгээр шинжилгээ дүгнэлт хийхэд төвлөрөнө.

Төгсгөлд нь хэлэх

Нэг зүйлийг тодотгох үүднээс өөрийн мэргэжлийн хараат бус байдлын талаарх хэд хэдэн хэсгүүдийг товчлон орууллаа . Тэр нь  орчин үеийн Монголын талаар би судалгаа  хийхдээ хэнээс ч тушаал захиалга авдаггүй болно. Намайг ямар нэгэн өрөөсгөлд автсан гэж үзэх хэн ч байсан ( пост-колониал, евроцэнтрик, улс төрийн, бизнесийн, үндэстний гм) дээрх нийтлэлийг маань нягтлан үзэж мөн судалгааны ажлуудыг маань шинжлэхийг урьж байна. Миний хараат бус байдлын талаархи дээрхи тайлбар хэрэг болохуйц байвал шүүмжээ эхлэхдээ бага ч гэсэн итгэсэн байр суурьнаас хандана гэж найдаж байна.

Жулиан Диэркэс

2016 оны тавдугаар сар