Канад улсын Бритиш Колумбийн Их Сургууль (БКИС)-ийн Уул уурхайн инженер , Ази, номхон далайн бодлого судлалын магистрийн ангид суралцаж буй 13 оюутнууд 2014 оны хичээлийн жилийнхээ хаврын улиралд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэгч орнуудын тэр дундаа Монгол Улсын ОҮИТБС-ын жил бүрийн нэгтгэл тайланд дүн шинжилгээ хийж, судалгаа хийсэн байна.
Уг судалгааны ажлын үр дүнг танилцуулахаар БКИС-ийн Ази судлалын хүрээлэнгийн Доктор, профессор Жулиан Диркесээр ахлуулсан судлаач 7 оюутан Монгол улсад хүрэлцэн ирсэн бөгөөд танилцуулах уулзалтыг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 16:00 цагт Пума империал зочид буудлын хурлын танхимд зохион байгуулна.
Иймд дээрх сонирхолтой илтгэл, нээлттэй уулзалтад та бүхнийг урьж байна. Уулзалт Англи, Монгол хэл дээр орчуулгатай явагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг https://blogs.ubc.ca/maapps.- ээс авна уу. Оролцох эсэхээ 5 дугаар сарын 23-ны өдрийн дотор баталгаажуулна уу.
Хүндэтгэсэн,
Хөтөлбөр
Монголын ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон
16:00 – 16:10 16:10 – 16:20
16:20 – 17:00 17:00 – 17:50 17:50 – 18:00
Канадын БКИС-ийн судлаач оюутнуудын Монголын ОҮИТБС-ын жил бүрийн нэгтгэл тайланд хийсэн дүн шинжилгээг танилцуулах уулзалт
2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр, Даваа гараг
Нээлт, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон
Өмнөтгөл, БКИС-ийн Ази судлалын хүрээлэнгийн Доктор, профессор Жулиан Диркес
Судалгааны ажлын дүгнэлт, зөвлөмж, судалгааны баг Асуулт, хариулт, хэлэлцүүлэг
Хаалт