[See the English version as well. Thanks to Mendee for translation, and Bulgan for edits.]
Зарим үед хүмүүс надад Монголын тухай энгийн асуулт тавьж алддаг. Учир би нэг яриад эхлэвэл сэтгэл маань хөөрөөд, намайг зогсооход ч төвөгтэй болно.
Яагаад ингэдэг билээ? Яагаад Монголыг би ингэтлээ их сонирхох болсон юм болоо?
Монголыг би хэрхэн сонирхдог болов
Миний бие 2005 оноос эхлэн Монголд тогтмол очих болж, 2011 оноос эл блогийг хөтөлж эхэлсэн ч надад Монголыг сонирхох, бахархах сэтгэл бүр эрт бий болсон.
Би (баруун) Берлинд өссөн. Заримдаа бид Зүүн Германд жуулчилж, ингэхдээ цөөн тооны дойч маркийг Зүүн Германы мөнгөөр сольж авна. Тухайн үед сонирхоод, мөнгөө үрэх зүйл Зүүн Германд их л цөөхөн байж билээ. Хамгийн түгээмэл наймаа бол хөгжмийн ноотны цаас, харандаа, харин сүүлд бид Зүүн Германы далбаа, Зүүн Германы залуучуудын байгууллага FDJ-ын тэмдэгтэй цамц авах болсон. Ном бас их авна, ялангуяа, германы сонгодог зохиолууд Зүүн Германд их хямдхан, бас(Баруун)Берлиний сургуулиудад уншихыг шаарддаг болохоор л тэр.
Ингэж явахдаа би Чинагийн Галсан (германаар Galsan Tschinag гэж бичдэг )-гийн 1981 онд Зүүн Германд хэвлүүлсэн түүний анхны “Eine tuwinische Geschichte” хэмээн номыг худалдаж авсан байх. Тэрээр өсвөр насны хүүг Монгол уруу, хэдийгээр Тувагийн тухай ч гэсэн, татан оруулсан гайхамшигтай зохиолч байжээ. Тухайн үед Герман хүүг Монгол уруу хөтөлж чадах Fritz Mühlenweg-гийн In geheimer Mission номыг би хараахан уншиж амжаагүй байлаа. Би Галсангийн зохиолуудыг амтархан унших болж, 2006 онд тэрээр Ванкуверийн Зохиолчдын Наадамд анхны англи хэл дээрх ном- The Blue Sky (see Milkweed Editions for his English books)оороо оролцож байхад нь түүнтэй уулзах сайхан боломж тохиосон юм.
Ийнхүү жаалхан хүүгийн дотор Монголд татагдах тэр үрийг тарьж өгсөн зүйл бол Чинагийн Галсангийн хэрхэн Тува хүү монгол нутагтаа өсөж, бөө, удирдагч болж байгаа тухай зохиол байлаа.
Японтой холбогдох нь
Намайг Монгол уруу хөтөлсөн дараагийн шижим нь Япон. Би япон хэлийг Берлингийн ахлах сургуульд сурч эхлээд, дараа нь Беркелегийн их сургуульд үргэлжлүүлэн судалсан. 1990-1991 онд, их сургуулийн 3 дугаар дамжаанд байхдаа Токио дах Софиагийн их сургууль(上智大学, Tokyo)-д оюутан солилцооны хөтөлбөрөөр очиж суралцав. Тэр үед дэлхийн хаа сайгүй нилээд нүргээнтэй байжээ. Миний коллежийн хамгийн сайн найз Росс, тэр үед бас Японд оюутан солилцоогоор суралцаж байсан бөгөөд бид хоёр Японоос Берлин үрүү галт тэргээр явахаар шийдсэн юм. Миний хувьд гэр лүүгээ явах санаатай. Тэгээд бид хоёр 1991 оны 7 дугаар сард Бээжин (эргээд санахад одоогийнхоос их өөр байжээ)-гээс Транс-Сибирийн төмөр замаар Монголоор дайран өнгөрөх аялалаа эхэлсэн юм. Энэ үнэхээр гайхайлтай аялал байлаа.
Ийнхүү анх удаа 1991 онд би Монголд очсон, гэхдээ энэ аялал маань зөвхөн галт тэргээр дайран өнгөрч,Улаанбаатарын буудал дээр 20 минут л гарч зогсохоос цааш хэтрээгүй. Одоо миний санаж байгаагаар үнэхээр сайхан байгаль (цаг агаарын хувьд нэн таатай, дулаахай) бас Улаанбаатар галт тэрэгний буудлын өмнөх талбай дахь Зүүн Германыхтай төстэй хоосон лангуунууд л байсан. Хэдийгээр энэ аялалаас надад хэдхэн галт тэргээр явах үед авсан зураг байсан ч их гүн гүнзгий дурсамж үлдээсэн юм.
Тэгээд бараг 10-аад жил миний анхаарал Япон дээр төвлөрчээ.Берлин, дараа нь Японд амьдрахдаа, миний бакалаврын сургалт (үндсэн анги нь социологи, дагавар мэрэгжил нь гүн ухаан)-ын хувьд жаахан завсарлаг аваад, 1993 онд Принстоны их суруульд социологийн чиглэлээр доктронтурт суралцахаар боллоо. Хэдийгээр би Япон, арай өргөн хүрээнд Зүүн Азийн нийгмийн шинжлэх ухааны судалгаа хийж байсан ч Монголын талаар маш бага зүйлтэй таарч байв. Би Чинагийн Галсангийн шинээр хэвлэгдсэн номнуудыг үргэлжлүүлэн уншсаар (ижий минь миний сонирхолыг хэдийнээ гадарлаад надаа Галсангийн шинэ номнуудыг илгээсээр байсан юм, гэхдээ энэ үед хоёр Герман нийлчихсэн байлаа). Энэ үед миний хийсэн ганц ажил бол Степен Коткин болон Давид Вулффийн хамтарсан “Ази дахь Оросыг нээсэн нь: Сибирь болон Оросын алс дорнод” нэртэй Принстоны их сургуульд хэвлэгдэх номны индекс байв.
Миний докторын ажил Япон, Зүүн болон (Баруун) Германы дунд сургуулийн сурах бичиг дэх түүхийн бичвэрийн тухай байсан болохоор би Берлин болон Японд тус бүр жил орчим судалгааны ажил хийгээд нилээд завгүй байжээ.
Докторын ажлаа хийж байхдаа,2001-2002 онд 15 сар орчим Кембриджийн их сургуульд судалгаа хийх хөтөлбөрт хамрагдлаа. Гэхдээ, харамсалтай нь миний сонирхол тухай үеийн шохоорхолоос хэтэрээгүй учраас, би Кембриджийн их сургуулийн Монгол судлаачидтай төдийлөн холбогдож чадаагүй.
Ванкувер болон миний Монгол завсарлага
2002 онд одоо ажиллаж байгаа Бритиш Колумбын их сургуулийн Ази судлалын хүрээлэнд шинэ багш (туслах профессор)-аар би ажиллаж эхэлсэн. Хэдийгээр ажил үүргийн хуваарийн дагуу Японыг голлон судалж, хичээл заах ёстой боловч би өмнө зааж байсан Ази, Номхон далайн бодлогын магистр(Master of Asia Pacific Policy Studies)-ын хөтөлбөр, мөн саяхнаас зааж эхэлсэн Нийтийн (нийгмийн)бодлогын болон дэлхийн хэргийн магистр(Master of Public Policy and Global Affairs)-ын хөтөлбөрийн хүрээнд зөвхөн Японоор хязгаарлахгүйгээр Ази болон Номхон далайн харилцааны асуудлыг анхаардаг болов.
Ванкуверт ирээд удаагүй байхдаа, Канадын болон Ванкуверын сонин хэвлэлд Монголын тухай дурдсан өгүүлэл, нийтлэлтэй таарах болж,улмаар Ванкуверээс Монголын уул уурхай ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгааг ажигласан. Энэ байдал Оюу Толгой нээлт нь Монгол сэтгүүлчид болон хөрөнгө оруулагчдын анхааралд улам өртүүлэх болсноор улам нэмэгдэв. Хэдийгээр би уул уурхайн үйлдвэрлэлийн талаар сайн мэдэхгүй ч,энэ бол Монголтой холбогдох чухал холбоос болохыг би мэдэрсэн. Тэгээд ч олборлох салбар нь Канадаа төдийгүй, Бритиш Колумб,Ванкуверийн эдийн засгийн голлох салбар болохыг ойлгож билээ.
Ингээд би сонин, хэвлэлийн мэдээг улам анхаарах болов.
2006 оны 10 дугаар сард тухайн үед Ерөнхийлөгч байсан Багабанди Канадад хийсэн төрийн айлчлалынхаа хөтөлбөрт Бритиш Колумбын их сургуулийг оруулсан юм.
Айлчлалын бэлтгэл ажилд оролцох болсондоо би машид баясав. Ерөнхийлөгч Багабанди сургууль дээр үг хэлж, дараа нь дээд боловсролын асуудлаарх бага хэмжээний ярилцлагад оролцож билээ. Эл ярилцлагын үеэр Ерөнхийлөгч Багабанди Канад-Монголын хооронд соёлын харилцааг, ялангуяа, боловсрол, судалгааны хэлхээ холбоог хөгжүүлэх санал тавьсан юм.
Энэхүү айлчлалын дараа, би Бритиш Колумбийн их сургуулийн удирдлага болон хамт ажиллаж байгаа нөхдөдөө Монголын их дээд сургууль, хүрээлэнтэй хамтран ажиллах боломж байгааг ядахдаа судлах хэрэгтэй, айлчлалаар яригдсан зүйлсийг хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн зүтгүүллээ. Ийм судалгааг би өөрөө санаачлан хийхээр болж 2005 анх удаа Монголд тухтай зочлов. Ийнхүү миний Монголыг сонирхох сонирхол улам нэмэгдлээ.
Монголыг фокусалсан нь
Анхны айлчлалаасаа хойш, би Монголд жилдээ 1-4 удаа очих болов. Би хурал, арга хэмжээ, судалгаа гэх мэт Монгол уруу очих бүх л боломжийг алдахгүйг хичээсэн. Хэдийгээр би хөдөө явж байсан боловч, миний айлчлалын дийлэнх нь Улаанбаатарт л өнгөрч байлаа. Гэхдээ одоо хүртэл Говь нутаг, зүүн аймгууд, баруун зүгийн зарим нутаг, тухайлбал, Хөвсгөлд очиж амжаагүй.
Эдгээр айлчлалын үеэр олон сайхан Монгол хүмүүс, мөн тэнд амьдарч, ажиллаж байгаа гадаад хүмүүстэй уулзаж, танилцсан. Одоо энэ хүмүүстэйгээ Монголд болж буй үйл явдлын талаар тогтмол шахуу ярилцдаг. Мэдээжийн хэрэг, Монголд сошиал медиа түгээмэл болсон болохоор Монголын талаарх мэдээлэл авахад их хялбар болсон.
Миний энэ сонирхолыг манай Ази судлалын хүрээлэнгийн хоёр захирал (Питман Поттер болон Пол Эванс) ихэд дэмжиж, хамт ажиллаж байсан нөхөд маань миний сонирхолд хүлээцтэй хандаж билээ.
Ингэхдээ, би улс төрийн хөгжил, дэвшил болон уул уурхайн бодлого гэсэн хоёр асуудлыг нилээд анхаарч судалдаг. Гэхдээ, орчин үеийн Монголын талаарх гадаад улс орнууд дах судалгаа ховор болохоор би зөвхөн өөрийн сонирхдог асуудлуудаас гадна Монголын нийгмийн харилцааны олон асуудлыг ерөнхийд нь анхаарч, мэдлэгтэй болохоос өөр арга байхгүй.
Улс төрийн дэвшил
Азаар 2008 онд би анх удаа сонгуульд ажиглагчаар орж билээ. Мэдээж хэрэг сонуулийн дараах үймээнээс болоод нилээн онцлог сонгууль болсон. Энэ сонгуулиас өмнө ч гэсэн би улс төрийн хөгжлийн асуудлыг сонирхож байсан, ялангуяа Монголын ардчилал нь бусад олон улсаас ялгаруулж, орчин үеийн хөгжлийн асуудлыг өвөрмөц болгож харагдуулдаг. Энэ үеэс эхлэн дараагийн сонгууль (2009, 2012, 2013)-иудад ажиглагчаар оролцож, Монголын ардчилалыг бахархан, ардчилсан дэглэмтэй улс орон бүрт тулгардаг холимог үндсэн хууль, авилгал, ардчилсан шийдвэр гаргах үйл явцтай холбоотой асуудлуудыг анхаарсаар байна.
Би (ялангуяа, хувь хүний ёс зүйн хувьд) ардчилал бол ард иргэдэд үйлчлэх, улс төрчид болон “улс төрийн тогтолцоо” нь мөн ард түмний тусын тулд оршдогт хатуу итгэдэг. Тодорхой баримт, нотолгоонд тулгуурлан, улс төрчид нээлттэй байдлаар шийдвэр гаргаж, учир шалтгааныг тайлбарлан таниулах нь чухал гэж би боддог. Монголын улс төрийн хөгжил, дэвшлийг ийм ленз-ээр хардаг. Улс төрийн авилгал нь хөршийнхөөсөө хулгай хийхтэй адил учир би жигшин зэвүүцдэг. Гэхдээ, авилгал (сонгуулийн будлианы хувьд ч гэсэн)-ыг нотлох баттай баримт ховор учраас авилгалын асуудлаар би харьцангуй чимээгүй хэвээр байна. Учир нь улс төрийн асуудал тодорхой баримт дээр суурилсан байх учигтай.
Би Монголын улс төрийн үйл явцад ямар нэгэн байдлаар нөлөөлөх бодолгүй, харин институц болон бүтэц, зохион байгуулалтын асуудлаар саналаа солилцдог.
Гадаад бодлого
Монголын улс төрийн хөгжлийн асуудлыг ерөнхийд нь судалдагийн хувьд Монголын гадаад бодлогыг ч гэсэн нилээд сонирхох болсон. Монголын болон Монголыг сонирхдог гадаадын дипломатуудтай харилцаад эхлэхээр энэ асуудал уруу жам ёсоороо хөтлөгддөг. Энэ нь миний хувьд юу гэсэн үг вэ гэхлээр Монголоос Канад, Герман, болон Японтой явуулж харилцааны талаар мэдээлэл, тодорхой ойлголттой байдаг. Сүүлийн үед энэ сонирхолд маань “дижитал харилцаа” [digital diplomacy] нилээд өргөн утгаараа багтах болсон.
Уул уурхайн бодлого
Бритиш Колумбийн их сургуулийн, ялангуяа Уул уурхайн инженерийн сургуулийн найз нөхөд, дипломын дараах сургалтын оюутнууд миний Монголыг сонирхох сонирхолыг улам өдөөж өгсөн юм.
Бас тун хачирхалтай нь миний аав – бас л насаараа эрдэмтэн байсан хүн – Германы том нүүрсний Ruhrkohle AG концер Герман дах нүүрс олборолтын ажлаа дуусгаж байх 1980-аад он зөвлөхөөр ажиллаж байсан. Надад үүнээс өөр уул уурхайн асуудлаар тодорхой сонирхол байгаагүй.
Хэдийгээр миний Монголыг сонирхох сонирхол 2005 оны эхний айлчлалын дараа нэмэгдсэн ч гэсэн би төдөлгүй Канад болон Ванкуверийн Монголтой харилцах гол холбоос уул уурхайн хөрөнгө оруулалт болохыг гадарлаж билээ. Ингээд, би анхаарлаа мөнгө урсаж байгаа тэр зүгт хандуулсан – Монголын засгийн газар баялагийн үр шимийг хэрхэн ашиглаж байгааг, энэ нь Канадын хөрөнгө оруулагчдад яаж нөлөөлөхийг анхаарч эхэлсэн.
Энэ сонирхол маань намайг НВК Уул уурхайн инженерийн хүрээлэнгийн нөхдүүдтэй танилцуулж билээ. Учир нь тэд ч гэсэн Айвонхо компаний нээсэн Оюу Толгой том нээлт болж, Монгол улс уул уурхайн улс орнуудын клубт нэгдэх болсоныг харж байжээ.
Уул уурхайн инженерийн нөхдүүд Монголын бодлого, нийгмийн ухааны асуудлыг сонирхож байгаа нь миний гайхалыг төрүүлэв. Хэдийгээр тэдний өөрсдийнх нь сургалт, судалгаа нь техникийн шинжтэй боловч уул уурхайн төслүүд голдуу нийгэм, улс төрийн нөхцөл байдлаас болж унадаг. Ингэснээр уул уурхайн үйлдвэрийн салбар,мэргэжил нь алдаатай (заримдаа амжилттай байсан ч)үйл ажиллагааны улмаас нэр хүндээ алдах аюултай тулгардаг ажээ. Тэгэхээр тэдний тухайн уул уурхайн эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдлыг сайтар ойлгох хэрэгтэй гэсэн ухаарал бидний урт хугацаанд хамтран явуулж буй магистрын оюутны төсөл, сургалт,мөн Канадын уул уурхайг дэмжих төслийн “IMAGine Mongolia” гэгдэх Монгол хөтөлбөрийн үйл ажиллагааны үндэс болдог.
Монголыг сонирхдог доктор, магистрын оюутнууд
Монголыг гэх миний өөрийн сонирхолын нэг салшгүй хэсэг [“ingredients”] нь орчин үеийн Монголыг сонирхдог Бритиш Колумбын их сургуулийн [доктор, магистрын]оюутнууд юм. Энэ блог маань ч гэсэн үүний хамгийн бодитой илэрхийлэл, гэхдээ би Бритиш Колумбын их сургуулийн архитекторын тэнхмээс эхлээд уул уурхайн инженерийн тэнхим хүртэл, дээр нь өөрийнхөө Ази, Номхон далайн бодлогын магистр, Нийтийн (нийгмийн)бодлогын болон дэлхийн хэргийн магистрын оюутнуудтай хамтран ажилладаг. Цаашид орчин үеийн Монголын асуудлыг ойлгохын тулд доктор,магистрын оюутнуудаа улам ихээр түших болно.
Very good essay , but very poor Mongolian. I barely understand it. Vocab, grammar, punct, etc