Сүүлийн хэдэн жилд Монголд жиргээчдийн хүрээ өргөжжээ. Улс төрчид жиргээчдийн эгнээнд нэгдэн, нээлттэй хэлэлцүүлэгт ч оролцох болж. Миний хувьд Твиттерээр Монголын улс төрийн тухай мэдээлэл авахад маш дөхөмтэй байдаг.
Харин Монголын жиргээчид hashtag төдийлэн хэрэглэдэггүй бололтой. Энэ нь жиргээчдийн мэтгэлцээн, хэлэлцүүлгийг олох, ангилахад бэрхшээл учруулдаг.
…poli төгсгөлтэй hashtag-ыг Хойд Америкт өргөн хэрэглэдэг. Би Монголын улс төрийн тухай жиргээг (гол төлөв Англи хэлээрх) тэмдэглэхэд #mngpoli-ыг хэрэглэхээр боллоо. Бусад жиргээчид мөн ингэж ангилаж эхлэнэ гэж найдаж байна.
Хэрэв танд Монголтой холбоотой жиргээнд одоо хэрэглэж байгаа болон өөр, шинэ hashtag-ын санал байвал @jdierkes рүү илгээнэ үү.
Ирэх УИХ-ын сонгууль дөхөж буй үед энэ тухай жиргээг #mngelect болон #2012сонг-аар тэмдэглэвэл ямар вэ?