Зочны булан:Монгол улсын 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт буй уул уухайн зорилтуудын тухай

Др. А. Энхбат

Монгол улсын Их хурлын сонгуулийн санал хураалт 2016.06.29-нд болно. Энэ удаагийн сонгуульд 13 нам, 3 эвсэл өрсөлдөж байна. Эдгээрээс УИХ-ын сонгуульд 39 дээш нэр дэвшигч буюу засгийн газар байгуулах хэмжээнд өрсөлдөж буй МАН, АН, МАХН, “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эсвэл гэсэн дөрвөн улс төрийн хүчний Монгол улсын Үндэсний аудитын газраар хянуулж, дүгнэлт гаргуулан Монгол улсын сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн, Монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны албан ёсны вэб хуудаст тавигдсан мөрийн хөтөлбөрт товч дүгнэлт хийлээ.

МАХН-ын хувьд мөрийн хөтөлбөртөө уул уурхайн салбарын хөгжил, бодлогын талаар тусгагдаагүй. Харин мөрийн хөтөлбөрийн эхлэл болох зорилго хэсэгт Монгол орны байгалийн баялаг нь ард олны аз жаргалтай амьдралын үндэс болох талаар тунхагийн шинжтэй ганц заалт оруулжээ.Харин “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл мөрийн хөтөлбөртөө уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах, Стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг төрийн өмчид хамааруулах, Оюутолгойн гэрээг шударгаар хянах, Таван толгойн ордыг ард түмний өмчид хэвээр үлдээх, байгаль орчныг “бохирдуулагч нь төлөгч”, “ашиглагч нь хамгаалагч” байх үзэл санааг хэрэгжүүлнэ гэх зэрэг тун ерөнхий зорилтууд дэвшүүлжээ.

Харин улс төрийн хамгийн том хоёр хүчин МАН, АН өөрсдийн мөрийн хөтөлбөртөө уул уурхайн салбарын хөгжил, бодлогын талаар тусгайлан дэлгэрэнгүй зорилтуудыг дэвшүүлжээ. МАН мөрийн хөтөлбөрийнхөө 2. Эдийн засгийн бодлого гэх хоёр дугаар бүлгийнхээ 2.4 Уул уурхайн хөгжил гэх зүйлээ, АН мөрийн хөтөлбөрийнхөө Уул уурхай гэсэн гурав дахь бүлгээ уул уурхайд зориулжээ.

МАН-ын хувьд уул уурхайн өнөөгийн байдлыг хөрөнгө оруулалт 4 дахин буурсан гэж дүгнээд, шийдлээ дэвшүүлсэн байна. Харин АН уул уурхайн салбараас олох экспортын орлогыг тогтвортой, өсөлттэй байх зорилт дэвшүүлжээ. Ингээд хоёр намын мөрийн хөтөлбөрт дэвшүүлж буй ялгаатай болон үндсэн зорилтуудыг түүж хүснэгтээр харуулья.

МАН АН

2.4.1 Байгалийн баялгийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдхүүн болгон дэлхийн зах зээлд гаргах, дэлхийн нэр хүндтэй томоохон компаниудыг урьж ажиллуулах эдийн засаг, эрх зүйн нэн тааламжтай орчин бүрдүүлнэ.

2.4.5Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг сайжруулж, Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт зэрэг томоохон компаниудын үр ашгийг иргэн бүрт хүртээмжтэй байлгах бололцоог бүрдүүлнэ.

2.4.7 Уул уурхайн олборлолтын төсөлд төрийн оролцоог зохистой байлгаж, татвар болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах хэлбэрийг сонгох бодлого түлхүү баримтална.

2.4.8 “төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.1.2-т заасан иргэд бичил уурхайн салбарт хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг хэрэгжүүлэх, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

 

·         Эрдэс баялгийн салбарын хүний нөөцийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх

·         Стратегийн орд газрууд болох таван толгойн нүүрcний ордын хүчин чадал, Эрдэнэтийн зэс, молибденийн ордын нөөцийг тус тус нэмэгдүүлж, Асгатын мөнгө, Гацууртын алт, Цагаан суваргын зэсийн ордыг эргэлтэнд оруулж, Оюу толгойн далд уурхайн төсөл амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлнэ.

·         Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг орон нутгийн иргэдээс урьдчилан санал авсaны үндсэн дээр олгох, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хяналт, бүртгэл, мэдээллийн санг ил тод нээлттэй болгоно.

·         Ашигт малтмалын үйлдвэрийн хаягдал боловсруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжинэ.

·         Цөмийн хаягдалтай холбогдсон бүх үйл ажиллагааг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглоно.

·         Газрын тосны шинэ орд илрүүлэх хайгуулын ажлыг эрчимжүүлнэ. Газрын тосны салбарт 2030 он хүртэл баримтлах бодлогыг боловсруулна. Газрын тосны олборлолтыг жилд 1.7 сая тоннд, экспортын орлогыг 500 тэрбум төгрөгт тус тус хүргэнэ.

·         Нүүрс баяжуулах үйлдвэрлэлийн үндэс суурийг тавина.

·         Хийн түлшний хэрэглээ, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтад тавигдах стандарт, дүрмийг баталж, иргэдийн аюулгүй байдлыг хангана.

 

Хүснэгтээс үзвэл МАН уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлыг гол зорилтоо болгож, уул уурхайн орд, компаниуд дахь төрийн оролцоог зохистой байлгаж, татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах хэлбэрийг сонгохоо зарласан. АН-ын хувьд уул уурхайн салбарын хүний нөөц, техник, технологийн хөгжил, үйлдвэрлэлд гол анхаарал хандуулж цөмийн хаягдалтай холбогдох бүх үйл ажиллагааг хорих, газрын тосны үйлдвэрлэлийг хөгжил, хийн түлшний аюулгүй байдлыг сайжруулах зорилтууд дэвшүүлсэн нь харагдаж байна. Товчоор дүгнэвэл МАН гадны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх орчинг бүрүүлэх, уул уурхай дахь төрийн оролцоог багасгах бодлого баримтлахаа зарлажээ. Харин АН-ын хувьд уул уурхайн салбарыг аж үйлдвэрлэлтэй холбож хөгжүүлэх зорилт тавьж, төрийн хяналтыг хүчтэй болгох бодлого дэвшүүлсэн байна.

Мөн уул уурхайн салбарын талаархи хоёр намын мөрийн хөтөлбөрт Тавантолгойн 1072 хувьцааг үнэ цэнтэй болгох, уул уурхайн орлогоос бүрдэх сан байгуулах, уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг сайжруулж ил тод, хариуцлагтай уурхайг хөгжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бичил уурхай болон алтны худалдан авалтын эрх зүйн орчинг сайжруулах, геологийн нэгдсэн мэдээлэлийн сан, судалгаа, зураглал хийх, эрдэс баялагын салбарын хөрөнгө оруулалтын таатай орчинг бий зэрэг ижил зорилтууд байна.

Үүнээс гадна хоёр намын мөрийн хөтөлбөр тус тусдаа уул уурхайн баялагт тулгуурлан аж үйлвэрлэл хөгжүүлэх, уул уурхайн баялагын боловсруулах зорилтуудыг дэвшүүлжээ. МАН тодорхой уурхайнуудыг нэр заан үйлдвэрлэл хөгжүүлэх, зориултуудаа дэвшүүлсэн бол АН илүү бүсчилсэн байдлаар уул уурхайн үйлдвэр, цогцолборуудаа байгуулах, хөгжүүлэх зорилт тавьжээ. Бас хоёр намын мөрийн хөтөлбөрт буй байгаль орчин тухай зорилтуудад уул уурхайн салбартай холбогдол асуудалууд тусгагджээ. МАН уул уурхайн нөхөн сэргээлтийг чухалчлан, үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн бол АН ундны усыг хамгаалах, уул уурхайн усны хэрэглээг гадагшаа урсгалтай гол мөрнөөс нийлүүлэх зорилтыг тавьсан байна.

Үүнээс гадна АН мөрийн хөтөлбөрийнхөө эхэнд эдийн засгийн хүрээний үндсэн зорилтуудаа уул уурхайн олборлох салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгнө, мөн  мөрийн хөтөлбөрийн эрчим хүчний түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлж, хангамжийг баталгаажуулах зорилтууддаа зарим уурхайнуудыг нэр заан хүчин чадлын нэмэгдүүлнэгэсэн байна.

Нам, эвсэлүүдийн мөрийн хөтөлбөрүүдэд ийнхүү уул уурхайн салбарын асуудал онцгой байр суурь эзлэж, Монгол улсын эдийн засгийн гол хөшүүрэг болж байгаа нь Монгол улсыг нэгэн уул уурхайн орон болсныг харуулж байна.

А. Энхбат. ШУТИС-ийн Хүмүүнлэгийн салбарын дэд профессор, доктор (Ph.D)

 

This entry was posted in Democracy, Democratic Party, Elections, Enkhbat Avirmed, Mining, Mining, Mining Governance, Mongolia and ..., Mongolian People's Party, Mongolian People's Revolutionary Party, Politics, Public Policy and tagged , . Bookmark the permalink.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *